Login

Sign Up

After creating an account, you'll be able to track your payment status, track the confirmation and you can also rate the tour after you finished the tour.
Username*
Password*
Confirm Password*
First Name*
Last Name*
Birth Date*
Email*
Phone*
Country*
* Creating an account means you're okay with our Terms of Service and Privacy Statement.
Please agree to all the terms and conditions before proceeding to the next step

Already a member?

Login

Login

Sign Up

After creating an account, you'll be able to track your payment status, track the confirmation and you can also rate the tour after you finished the tour.
Username*
Password*
Confirm Password*
First Name*
Last Name*
Birth Date*
Email*
Phone*
Country*
* Creating an account means you're okay with our Terms of Service and Privacy Statement.
Please agree to all the terms and conditions before proceeding to the next step

Already a member?

Login

“Тайгын Жимээр” Адал Явдалт Аялал

0
Price
Price
The tour is not available yet.

Proceed Booking

Save To Wish List

Adding item to wishlist requires an account

451

Why Book With Us?

  • No-hassle best price guarantee
  • Customer care available 24/7
  • Hand-picked Tours & Activities

Get a Question?

Do not hesitage to give us a call. We are an expert team and we are happy to talk to you.

+976 99081529

info@uniquemongolia.com

7 өдөр
Availability : 6 - 8 сар
Mөрөн хот
Тайга
Min Age : +18
Max People : 10

Хөл хөдөлгөөнтэй хотоос холдож, Хөвсгөлийн Тайга, Дархадын нутгаар мориор аялж, цаатны ахуй амьдралтай танилцаж, майханд хоноглож, дахин давтагдашгүй адал явдлыг бүтээх 7 шөнө, 8 өдрийн #EXTREME аялалд хамтдаа гарцгаая!

 

Аяллын ерөнхий мэдээлэл

Монголчууд Хөвсгөлийг зорин аялахдаа зөвхөн Хөвсгөл нуурын эрэг дээр хоноглоод буцдаг. Учир нь цаатны ахуй амьдрал үзэж, Дархадын хотгор, Хорьдол Сарьдагийн уулсын дундуур аялах аялал нь зөвхөн машинаар яваад хүрэх боломжгүй экстрим аялал юм. Энэхүү аялалд явахад туршлагатай жолооч, хөтөч, хүчин чадал сайтай машин, морь, аяллын хэрэгсэл, санаа нэгдээд явах найз нөхөд болон зохион байгуулалт хэрэгтэй байдаг. Тиймээс явахыг хүссэн ч дээр дурдсан нөхцөл байдлаас шалгаалж аялагч нар төдийлэн тийш зүглэдэггүй. Харин бид дээрх бүх асуудлыг цогцоор нь шийдэж, уян хатан үнээр онцгой нэгэн аялалд гарах боломжийг танд олгож байна.

Аяллын үнэд багтсан зүйлс

  • Аяллын хугацаанд хоноглох газар
  • Өдрийн 3 удаагийн хоол хүнс
  • Майхан
  • Чийгнээс хамгаалах гудас
  • Машины түрээс, жолоочийн хөлс, шатахуун
  • Аяллын хөтөч, тайлбарлагч
  • Аяллын ахлах тогоочийн хөлс
  • Морин аяллын төлбөр, морины хөтчийн хөлс
  • ТХГН-ын хураамж
  • Анхны тусламжийн хайрцаг
  • Аяллын даатгал
  • УБ-Мөрөн-УБ тээврийн хөлс

Аяллын үнэд багтаагүй зүйлс

  • Хөтөлбөрт заагдаагүй худалдан авалт
  • Хувийн хэрэглээний зүйлс
  • Аяллын зориулалтын эд хэрэгсэл
  • Аяны хөнжил

Авч явах зүйлс

  • Усны гутал
  • Борооны цув
  • Дулаан хувцас
  • Дээл
  • Мишок
  • Хувийн ариун цэврийн хэрэгсэл
  • Гар чийдэн, power bank г.м
Itinerary

Өдөр 1Улаанбаатар-Мөрөн

Улаанбаатар хотоос өглөөний 8 цагийн автобусанд суун Мөрөн хот руу хөдөлнө. (800 км) Оройн 8 цагт Мөрөнд бууж, буудалд хоноглоно.

Өдөр 2Мөрөн-Цагааннуур

Энэ өдөр бид Мөрөнд өглөөний цайгаа уугаад, аяны хүнсээ базаан Цагааннуур сумын зүг хөдөлнө. Замдаа эртний түүх дурсгалт болон байгалийн сайхан цогцолсон газруудыг үзэж сонирхоно. Орой Цагааннуур суманд хүрч, гэр буудалд хоноглоно. (Oйролцоогоор 280 км)

Өдөр 3Цагааннуур-Хогорго гол-Цаатны отог

Өглөөний цайгаа Цагааннуур суманд идээд Хогоргын эх рүү эрт хөдөлнө. /Машинаар 20км/ Хогоргын эх дээрээс машинаасаа бууж, ачаа бараагаа мориндоо ачаалаад Цаатны отог руу хөдөлнө. Оройн хоолны үеэр урьдчилан бэлдсэн майхан отогт очиж буудаллана. /Мориор 20км/

Өдөр 4Цаатны отог буюу тайгад

Энэ өдөр бид Тайгад цаатны ахуй амьдралтай танилцаж, цаа буга унаж, зургаа авахуулж, цааны гаралтай бүтээгдэхүүн хэрэглэж бүтэн өдрийг цаатны амьдралаар амьдарч өнгөрүүлнэ. Майханд хоноглоно.

Өдөр 5Цаатны отог-Хогорго гол-Тарган баг

Өглөөний цайгаа уугаад эрт хөдөлнө. Хогорго голын эхэнд хүрч очин өдрийн хоолоо идээд Тарган баг руу хөдөлнө. Тэндээ майханд хоноглоно. /Мориор 41 км/

Өдөр 6Тарган баг-Ходон гол-Ренчинлхүмбэ

Энэ өдөр бид Тарган багаас хөдөлж, Ходон голоор дайран Ренчинлхүмбэ хүрнэ. Ренчинлхүмбэд Арсайн хүрхрээ, бөлбөө цэцэгт нуур үзэж тэндээ майханд хоноглоно. /Ойролцоогоор 45 км мориор явна/. Энэ өдөр морин аяллын сүүлийн өдөр байх болно.

Өдөр 7Ренчинлхүмбэ-Хатгал-Хөвсгөл нуур

Ренчинлхүмбээс бид машинд суун Хатгал тосгон руу (150 км) хөдлөх бөгөөд Хатгалаас илүү Жанхайн даваа даваад Хөвсгөл нуур илүү цэлгэр сайхан харагддаг учраас Хатгалд очсоны дараа Жанхайн зүг хөдөлнө. Нуурын эрэгтэй ойролцоох тав тухтай баазад тухлах бөгөөд алжаал ядаргаагаа тайлах өдөр юм. Орой нь аяллын хаалт болгон галын наадам хийнэ.

Өдөр 8Хөвсгөл нуур - Мөрөн-УБ

Өглөөний цайгаа баазад уусны дараа Мөрөн рүү хөдлөх бөгөөд Мөрөнд өдрийн хоолоо идэж, Улаанбаатар орох автобусанд сууснаар энэхүү адал явдалт аялал маань дуусах юм.

Photos